ФОТО: Автомашин импортлогчид ПРИУС машин шатаахыг завдлаа
"Иргэнээ сонсох 11-11" ТББ-аас 5 дугаар сарын 19-ний өдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ.
Шаардлагадаа:
УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо.
Авто машины импортын бизнес нь 1990 оноос эхэлсэн бөгөөд тогтмол 10,000 хүнийг ажлын байраар хангадаг. 2017 оны 5 дугаар сард баталсан автомашины импортын татварыг нэмэгдүүлэх хууль нь 10,000 гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна.
Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны 5-р сарын 22-ны 09:00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгааг дурьджээ.
Тэд өнөөдөр шаардлагын хариугаа нэхэж Д.Сүхбаатарын талбайд "Приус" машиныг шатаахыг завдав.
жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо.

гэрэл зургийг mpa.mn-ээс