"Гурван нэр дэвшигчид 23 төрлийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийжээ"

2017 оны 5 сарын 09

Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарт эрүүл мэндийн бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэж өглөө.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 142-р зүйлийн 1.12 заалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23.3 заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн тушаалаар батлагдсан комисс ажиллаж 2017 оны тавдугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дүгнэлтээ гаргажээ.  хавсралтаар хүргүүллээ. Эрүүл мэндийн үзлэгийн Эрүүл мэндийн яамнаас гарсан комисс Улсын хоёрдугаар тусгай эмнэлэгт шинжилгээ, үзлэг хийсэн байна.

Эрүүл мэндийн үзлэгээр нэр дэвшигчдийн суурь өвчлөлөөс гадна мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцоо зэрэг 23 нэр төрлийн шинжилгээ хийсэн бөгөөд Ерөнхийлөгчийн ажил, үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоодог юм байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан талаар мэдээлэл өгвөл?

-ЭМЯ-наас батлагдсан комисс хуулийн хугацаанд МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Сонгуулийн тухай хуулийн 142 зүйлийн 142.1.12 заалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23.3-т заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн А/167 дугаар тушаалаар батлагдсан комисс ажиллаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хуулийн хугацаанд нь хамрууллаа. Үзлэгт оруулах ажлыг зохион байгуулж дуусаад өнөөдөр СЕХ-нд эрүүл мэндийн дүгнэлтийг гурван хавсралтын хамт хүргүүллээ.

-Эрүүл мэндийн үзлэгээр хэдэн нэр төрлийн шинжилгээ, үзлэгт хамруулсан юм бэ?

-23 нэр төрлийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Бүх л нарийн мэргэжлийн шинжилгээ оношлогоонд оруулсан.

-Нэр дэвшигчдийн шинжилгээний хариу хэр гарсан юм бол?

-Шинжилгээний үр дүнг зарлах боломжгүй. Гэхдээ ямар нэгэн ноцтой эрүүл мэндийн шалтгааны ноцтой зөрчил илрээгүй.

-СЕХ энэ сарын 17-нд дүгнэлтийг олон нийтэд мэдээлнэ гэсэн. Хэрвээ нэр дэвшигчдээс татгалзах тохиолдол гарвал дахиад энэ комисс гарч ажиллах уу?

-Байгуулагдсан төв комисс бол СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж автал нь ажиллана. СЕХ-нд нэр дэвшигчдийг бүртгэж авах эсэх асуудал манай хороо мэдэхгүй. Тухайн үед бид ажиллахад, дуудагдахад бэлэн байна.

-Эдгээр дүгнэлтийг нь нэр дэвшигчдэдээ хэзээ өгөх вэ?

-Одоо гардуулж өгнө. Эхлээд УИХ-ын даргад, дараа нь АН, МАХН-д хүлээлгэн өгнө. Тэд өөрсдөө энэ лацтай нууцын зэрэглэлтэй дүгнэлтээ СЕХ-нд гардуулж өгнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43343
0 эможи
keyboard_arrow_up