"ЭЗЭН-100"- Төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзнэ

2014 оны 6 сарын 12

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид сонирхолтой нэг  тогтоол гаргажээ. Тэрээр энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр гарсан энэхүү тогтоолд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 төлөөлөгч Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахыг тэмдэглсэн байна. 

 

Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй уг албан томилолтын зардлыг НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргахыг үүрэгдэн, дарга нь гарын үсгээ зурсан байжээ.

Хамгийн сонирхолтой нь томилолтын хугацаа зургаадугаар сарын 12-22-ны өдрүүдэд байх юм. Гэтэл энэ хугацаанд манай хэдэд хурлын байгууллагаа танилцуулж, туршлагаа хүүрнээд сууж байх хүн олдох эсэх нь эргэлзээтэй бололтой.  Тэр дундаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орны албаныхан Монголын 18 төлөөлөгчид онцгойлон цаг гаргахгүй нь ойлгомжтой. Учир нь энэ хугацаанд Бразилийн Сан Паула болон Рио де Жанейро хотуудад “World cup 2014” болно. Дэлхийн 7 тэрбум хүний 1.5 тэрбум нь зөвхөн энэ тэмцээнийг үзэж, хамаг анхаарал нь хэн гоол хийж, хэний баг дэлхийн аваргын титмийг зүүх тухай бодож байх цаг хугацаа.

Тэдний томилолт яагаад заавал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцуулав гэдэг нь хардалт төрүүлээд авлаа.  Өмнө нь, хойно нь ер нь тэгээд цаг хугацаа өчнөөн бий. Заавал яагаад 18-уулаа гэж. Хэтэрхий олуулаа биш гэж үү гэсэн асуултуудыг тавьж байгаа юм.

Харин Бразил явах 18 төлөөлөгчийн зардал хэдэн саяар тоологдоно. Улаанбаатараас Рио де Жанейрод хүрэхийн тулд нислэг дамжина гэж бодохоор нэг хүн хамгийн багадаа хоёр мянган ам.долларыг онгоцны тийзэнд зарцуулах нь ойлгомжтой.  Дээр нь буудал бас бус зардал нэмэгдэнэ. Ер нь "ЭЗЭН-100"- т Төсвийн мөнгөөр хөлбөмбөгийн тэмцээн үзэх л зөв гарц байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4333
0 эможи
keyboard_arrow_up