“Поп хатагтай” Г.Уянгын улс төрийг хэн захиалав

2017 оны 5 сарын 02

Энэ хүнийг Г.Уянга гэдэг. Ганцхан жилийн өмнө С.Ганбаатар, Ж.Батзандан нарын “онжав”-уудтайгаа хамт “поп групп” болон нэгдэж Төрийн ордонд тайлан тоглолтоо хийн бут авч явсан нь саяхан. Гудамжнаас “төрсөн” супер од, гудмандаа эргэн ирэхэд, гудамжнаас дэмжиж алдрын зэрэгт хүргэсэн ард иргэд фэнүүд нь үл ойшоох болсон тул тэнгэр хол газар хатуу гээчийн үлгэрээр хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу хэмээн гаслан суугаа нь энэ ажгуу.

Түүний ийн суугаа шалтгаан нь албаа өгөөд НҮБ руу зугтахаар төлөвлөж буй Ц.Элбэгдорж, хийдгээ хийчихээд хилийн чинадад суугаа С.Баяр нарыг эсэргүүцэж байгаатай нь холбоотой аж. Тэрбээр тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 11-15 цагийн хооронд эсэргүүцлээ илэрхийлэх бөгөөд энэ хугацаанд 4000 хүн ирж түүнийг дэмжсэн тохиолдолд суултаа тэмцэл болгон үргэлжлүүлэх аж. Хэрэв энэ хугацаанд хүссэн хүмүүсээ цуглуулж чадахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайлагнаж буй “Ардын үг” аяны үр дүнг хүлээн зөвшөөрч эсэргүүцлээ зогсооно гэжээ.  

Тэрбээр хэн нэгний санаачилгаар үүнийг хийж байгаа нь “үнэртээд” явчихав. Монголд утаа, өр, түгжээ, татвар, концессоос эхлээд тэмцэх зүйл мундахгүй олон байна. Яагаад заавал хоёрхон сарын дараа суудлаасаа буух Ц.Элбэгдорж, хажуудах асуудлаас нь хаа хол байгаа С.Баярт анхаарлаа хандуулах болсон нь сонин. Түүний суулт тэмцэл болох нь бараг л ойлгомжтой. Учир нь өнөөдөр Улаанбаатарын гудамжинд идэх талхных нь мөнгийг өгөхөд талбай дээр гарч ирээд зогсож чадах 4000 байтугай хүн бий. Орцноос төрж, ордонд орж онцгой хурц “поп од” болж байсан хатагтай Г.Уянга гудманд дэмжих хүнгүй болсон тул, дараагийн алхам болох эсэргүүцэл нэр дорх шантаажаар голоо зогоож Стэнд Ап Комеди урлагаар хөөцөлдөх болсон нь энэ бололтой.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга хэмээн өөрийгөө зарлаж явсан Г.Уянгыг тус намын дарга биш хэмээн намын гишүүд нь ярих болсон. Өмнөх намаа ч удирдаж чадахгүй, улс төр хийж яваа Г.Уянгын эсэргүүцлийг хэн захиалав. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ үед Г.Уянга суулт зарлаж буй нь ийнхүү хардахад хүргэж байгаа билээ.         

М.Болор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43145
0 эможи
keyboard_arrow_up