Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр зургаан байнгын хороо хуралдаж, холбогдох хуулийн төслүүдээ хэлэлцэнэ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.









