Элчин сайд М.Энхсайхан Шведийн Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

2017 оны 4 сарын 28

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт энэ эрын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлжээ. Харин Хаан Карл XVI Густаф уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтойг онцлон тэмдэглэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43057
0 эможи
keyboard_arrow_up