ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

2017 оны 4 сарын 18

"Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Автотээврийн менежментийг сайжруулах жилийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Дэд бүтцийн салбарын улсын байцаагчдын нэгдсэн сургалт” -ыг зохион байгууллаа.

Тус сургалтаар байгууллага хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж байгаа асуудал түүнийг хэрхэн зүй зохистой шийдвэрлэх, Автотээврийн хяналтыг хийхэд тулгамдаж буй асуудлууд болон хяналт шалгалтыг сайжруулах мөн хууль бус тээвэрлэлтээс хэрхэн сэргийлэх, тус ажлыг эрчимжүүлэх болон автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн хууль эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах, хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг танилцуулсан юм.

Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн ур чадвар, мэргэжил боловсролын түвшинг дээшлүүлэхэд энэ сургалтын ач холбогдол оршиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42624
0 эможи
keyboard_arrow_up