Татварын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ

2017 оны 4 сарын 14

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 2017 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө тайлангаа ирүүлсэн нийслэлийн I ээлжийн иргэдийн буцаалтыг дөрөвдүгээр сард олгохоор өмнө нь мэдээлсэн.

Нэгдүгээр сарын 20-ноос  хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг тав, зургаадугаар сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөжээ.

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлдэг.

Хөнгөлөлтийн дээд хэмжээ гурван сая төгрөг бөгөөд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор тайлан хүлээн авч, олгодог билээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42535
0 эможи
keyboard_arrow_up