Худлаа гэсэн чинь яасан бэ, Ц.Ням-Осор даргаа

2017 оны 4 сарын 12

Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд сард нийтдээ 20 мянган доллар зарцуулах санал оруулж иржээ. ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “Бид доромжлууллаа, сэтгүүлчид ташаа мэдээлж байна” гэж эхэлсэн хэвлэлийн хуралдаа ТУЗ-ийн гишүүдийн цалинг эцэслэн шийдээгүй гэсэн. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин ихэсгэссэн хэмжээний цалин л олгох байх гэж байв. Тэгвэл оруулж ирсэн саналаар ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнд сард 3200 доллар, нэр бүхий зургаан гишүүнд тус бүр 2450 доллар, нарийн бичгийн хоёр даргад 1050 долларын цалин өгөхөөр төлөвлөжээ. Ц.Ням-Осор худлаа хэмээн үгүйсгэж байсан санал ийнхүү албан баримтаар орж ирсэн нь ямар учиртай вэ. Үнэн зөв хариултыг хэн өгөх вэ?123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42427
0 эможи
keyboard_arrow_up