Оюутолгойн орлогыг Монголоор дамжуулдаг болсон цагт хямрал арилна

2017 оны 4 сарын 12

Эдийн засагчдын зүгээс өнөөгийн хямралыг Оюутолгой зэрэг томоохон компаниудын валютын урсгал манай улсын дотоодын аль ч банкаар дамждаггүйгээс үүдэлтэй хэмээн тайлбарладаг. Учир нь гадны хөрөнгө оруулагч компаниудын гүйлгээ дотооодын банкуудаар хийгддэгүйгээс үүдэж валютын нөөц хомсдож, ам.долларын ханш аажимдаа өссөн хэмээн тэд үздэг.


Тиймээс цаашид ам.долларын ханшийг одоо байгаа түвшнээс нь буулгаж, төгрөгийн ханшийг чангаруулахын тулд гаднаас зээл тусламж авах бус Оюутолгой гэх мэт томоохон хөрөнгө оруулагч компаниудын орлогыг монголын банкуудаар дамжуулан хийдэг болсон тэр цагт богино хугацаанд хямралаас гарах боломжтой хэмээн зөвлөж байгаа юм.


Тэгвэл өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгойн орлогыг монголоор дамжуулдаг болох хэрэгтэй. Ингэсэн цагт хямралаас гарах болно” гэдгийг онцоллоо.


Ингээд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


“-Гадны хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөө монголоор оруулахгүй байгаа. Гэтэл бид өнөөдөр энд эдийн засаг, хямралын талаар яриад сууж байна гэдэг бол нэг талаасаа ичмээр зүйл. Монголын төр арчаагүй байдалд орсныг л харуулж байна. Мөнгийг нь оруулж чадахгүй байна шдээ.


Хямралын гол шалтгаан бол ерөөсөө валютын нөөц. Ам.долларын ханш 2012 онд 1300-1400 төгрөгтэй тэнцэж байсан. Одоо 2500 төгрөг. Энэ нь хэнд ашигтай юм. Энэ бол Оюутолгойд ашигтай. Оюутолгой цалингаа тавих гэж 30 сая ам.доллар оруулж ирээд 1300 төгрөгөөр зарсан нь дээр байх уу, 2400 төгрөгөөр зарсан нь дээр байх уу. Тийм ашгийг эд нар хийж байна шдээ. Үүний төлөө Төвбанкны ерөнхийлөгч байсан Г.Золжаргал гэж хүн ажилласан.


Адагдаад мөнгөө монголоор оруулдаг болох хэрэгтэй. Тэгж байж тэд чинь хөрөнгө оруулагч болно. Хөрөнгө оруулагч гэсэн мөртлөө бүх мөнгөө зээлчихсэн. Бид өнөөдөр Оюутолгойн тэр зээлийг нь төлөөд явж байна шдээ. Гэтэл бид таг дуугүй суугаад байдаг. Валютын сан ч таг дуугүй л байна. Валютын сан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг үр ашигтай болго. Эднээс авч чадахгүй байгаа татвараа ав гэж хэлж, зөвлөхгүй байна шүү дээ. Харийнхан бидэнд ийм л сэтгэлээр хандана. Бид өөрөө өөрсдөө л энэ орноо өөд нь татна. Өөр арга байхгүй. Ер нь бол хөрөнгө оруулалт татна гэдэг чинь татвар хөнгөлөөд гүйгээд байхыг хэлдэггүй юм билээ. Гадныхан манайхаас ашиг олдог нөхцлийг бий болгож байж л хөрөнгө оруулалт татдаг болохоос биш хамаг татвараа тэглэчихээд хөрөнгө оруулалт татна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол луйвар. Тиймээс энэ луйврыг зогсоохын тулд адаглаад тэр мөнгийг нь монголоороо оруулдаг болгох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42425
0 эможи
keyboard_arrow_up