Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

2017 оны 4 сарын 07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй юм.

УИХ сар шинийн өмнөхөн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Харин одоо Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тодорхой асуудлын хүрээнд шийдээд явах бололцоог эрэлхийлж буйтай холбоотой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42317
0 эможи
keyboard_arrow_up