Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримтыг дэлгэлээ
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлж байна.
Мэдээллийн үеэр хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримтыг дэлгэн мэдээлж байна. Ингэхдээ “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг задалж мэдээлэл хийсэн.
Байдал их ээдрээтэй, эвгүй байгаа учраас хэдийгээр миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас мэдээлэл хийж байна" хэмээлээ. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Гэрэл зургийг MPA.mn-ээс