“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж эхэллээ

2017 оны 3 сарын 28

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна.

Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул хууль бусаар мод, бургасыг тайрч байна гэсэн мэдээлэл ташаа болно. Энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид шаардлага тавьж, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлага тавьлаа. Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг аливаа хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж ажилладаг иргэддээ талархал илэрхийлж, энэ төрлийн мэдээллийг нийслэлийн   Байгаль орчны газрын 323780 дугаарын утсаар ирүүлж байхыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42018
0 эможи
keyboard_arrow_up