УИХ-ын дарга Японыг зорино

2017 оны 3 сарын 21

УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 27-ноос Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ удаагийн айлчлал нь УИХ-ын даргын хувиар хийх анхных нь айлчлал болох юм.

Айлчлалын тов эцэслэж гараагүй ч тус улсад гурав хоногийн айлчлал хийх аж.

Энэ үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох юм байна.

Улмаар айлчлалаа өндөрлүүлснийхээ дараа Бангладешийг зорино. Тус улсад ирэх дөрөвдүгээр сарын 2-н хүртэл Олон улсын парламентын холбооны хурал болох аж. Түүнд УИХ-ын дарга М.Энхболд оролцох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41803
0 эможи
keyboard_arrow_up