Өнөөдөр болох үйл явдлууд

2017 оны 3 сарын 21

08.45 цагт

Нийслэлийн онцгой байдлын газар ЭМХТ хамтран эрүүл мэндийн байгууллагууд гамшгаас сэргийлэх болон гамшгийн зарлан мэдээлэх дуут дохионы талаар нийт эрүүл мэндийн байгууллагуудтай Цахимаар сургалт явуулна.

10.00 цагт

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай дээр "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно.

10.30 цагт

Континентал зочид буудалд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, семинарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулна.

11.30 цагт

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулиас дэлхийн усны өдөрт зориулж ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт

Хэвлэлийн Хүрээлэнд Дэлхийн усны өдөр тохиож байгаатай холбогдуулан усны бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд

11.00 цагт 

Монголын нийгмийн ажилтны мэргэжлийн холбоод, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөллүүд хамтран “Олон улсын нийгмийн ажилтны өдөр”-т зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт

АН-ын шинэчлэлийн хүрээнд явагдаж буй булхай луйврын талаар Дархан уул аймгийн АН-ын гишүүд баримттай мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41781
0 эможи
keyboard_arrow_up