БСШУС-ын сайд Ж.Батсуурь сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

2017 оны 2 сарын 24

Монголын боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын нийт хамт олон та бүхэндээ XVII жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. 

Өвөг дээдсээс уламжлан бидний үед хүрч ирсэн энэ сайхан баяр нь хатуу хариг цагийг ардаа орхиж, урин дулаан хаврыг угтан золгох үедээ өнгөрснөө ёс төртэйгөөр цэгнэж, ирээдүйгээ баяртай сайхнаар угтдаг нүүдэлчдийн их бэлгэдэлт ухааны  сайхан жишээ төдийгүй өнөөгийн та биднээс үр хүүхэд, хойч залуу үедээ өвлүүлэн дамжуулах соёл, ёс уламжлалын нэгэн их өв болж байна.

Монгол түмнийхээ ариун нандин ёс заншлыг дээдлэн, ард түмнийхээ мянга, мянган жил ёслон тэмдэглэж ирсэн уламжлалт шинэ жилийн баяр 17 дугаар жарны Алтан унжлагат хэмээх тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийхээ хүндэтгэл, ёслолын уламжлалт их баяраа ахмадаа дээдлэн, нялхсаа асарч, хотлоороо энх тунх төгөлдөр сайхан тэмдэглэхийг ерөөе.

 БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41297
0 эможи
keyboard_arrow_up