Зарим агентлагийн газрын даргыг томилжээ

2017 оны 2 сарын 16

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш бүтэн долоон сар өнгөрсөн ч агентлагуудын төвшинд томилгоо дуусаагүй, үргэлжилж байгаа ажээ.

Төрийн албаны зөвлөлөөс нэр бүхий агентлагуудад ажиллах газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, зохион байгуулснаар дараах хүмүүс тодорч, ажилдаа томилогдсон байна. Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргаар Ч.Алтангэрэл, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Б.Насантогтох, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар Д.Болормаа тус  тус томилогджээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40975
0 эможи
keyboard_arrow_up