УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Завханд ажиллаж байна

2017 оны 2 сарын 15

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж, парламентаар батласан хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар иргэдэд танилцуулж явна. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байна.

Тэрбээр Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Тэс сумын иргэд малчидтай уулзалт хийжээ.

Завхан аймаг энэ жил зуд турхангүй, малын хорогдолгүй, харьцангуй дулаан өвөлжиж байгаа аж. Малчид үүнд сэтгэл амар байгаагаа хэлсний зэрэгцээ тэдэнд тулгарч байгаа асуудлаа ярьсан байна.

Томуу, томуу туст өвчин элбэг байгаа ийм үед ханиадны эмийг үнэ төлбөргүйгээр хүүхдэд олгох тухай салбар яамны шийд гарсан ч санхүүжилтийн эх үүсвэрийг шийдээгүй орхисноос болж хөдөөд 0-5 насны хүүхдэд үнэгүй эм олгож чадахгүй байгааг ярьжээ. Мөн Цэцэн-Уул сумын сургуулийн дотуур байр хуучирч муудсан тул орон нутаг, улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтүүд нийтлэг байна. Ер нь орон нутагт эм эмнэлгийн үйлчилгээ, эмч, сувилагчийн чадварын асуудал, орны хүрэлцээ болоод хөнгөлөлттэй эмийн нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага байгааг захиж хэлжээ. Эмийн үнэ, гэрэл цахилгааны тарифыг бууруулах асуудлыг малчид мөн хөндсөн байна. Малчдын хувьд нийгмийн асуудлууд чухал байгаа боловч түүнээс илүүтэй отрын бүс нутаг, малын бэлчээрийн хүрэлцээ хүнд байгааг онцгойлон хэлжээ.

УИХ-ын дэд даргын орон нутагт хийж байгаа уулзалт Завхан аймгийн хойд сумдад үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40956
0 эможи
keyboard_arrow_up