Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ

2017 оны 2 сарын 07

Гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 2 цаг гаруйн дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц одоо 52.6 хувьтай байгаа юм.

Хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Билигт нараас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг цагдаагийн байгууллагын харьяан дахь эрүүлжүүлэх байранд эмчийн хяналтад 24 цаг эрүүлжүүлэхээр суулгаж өгсөн.

Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийнхнийхээ ая тухыг алдагдуулж байгаа иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлдэг. Гэвч энэ нь өвчтэй хүмүүст хүндрэл учруулж байгаа учраас эрүүлжүүлэх байрыг буцаан цагдаагийн харьяанд шилжүүлэхээр болж буй.

Байнгын хороо дээрх  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Одоо Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40699
0 эможи
keyboard_arrow_up