Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замын асуудлыг хойшлуулав

2017 оны 2 сарын 01

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2017.02.01/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч эцэст нь хойшлуулах шийдвэр гаргалаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Зүүн баян-Ханги чиглэлд тавих шинэ төмөр замыг 1520 мм-ийн царигтай барихаар заажээ. Уг төмөр замаар гол төлөв төмрийн хүдэр тээвэрлэхээр төлөвлөсөн юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх төслийг УИХ-аас өмнө баталж байсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдсөн төсөл тул буцаахаас аргагүй байна.

Иймээс нэг бол Засгийн газар төслөө татан аваад дахин хэлэлцээд бодлогодоо зохицуулж оруулж ир, эс бол УИХ-аас буцаах шийдвэр гаргана гэсэн юм.

Үүнд Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат “Төслийг татан авъя” гэдэг тайлбар хийж, Байнгын хороо тус төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40534
0 эможи
keyboard_arrow_up