УИХ Барилгын салбарыг уналтанд оруулж байна

2014 оны 6 сарын 05

Барилгын салбарын төрийн бус байгууллагууд, Барилгын Хөгжлийн Үндэсний нэгдсэн Төв болон барилгын компаниудын удирдлагууд “Монгол ньюс” мэдээллийн төвд "УИХ Барилгын салбарыг уналтанд оруулж байна" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Барилга төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж, Барилгын үндэсний нэгдсэн төвийн тэргүүн Г.Батсүх болон бусад төлөөлөгчид оролцлоо. Тэдний үзэж буйгаар ЗТБХБСайдын 2012 оны 181-р тушаалаар батлагдсан барилгын үнэ бүрдэл, төсөв зохиох дүрмүүдийг мөрдөөд хоёр жил болж байна. Засгийн газар дээрх хоёр тушаалыг хүчингүй болгосон нөхцөлд тендерээр авсан бүх гэрээний үнэ, барилгын ажлын гүйцэтгэл 30-35 хувиар буурч улс орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа бүх бүтээн байгуулалт зогсч барилгын компаниуд дампуурах болно гэдгийг хаана хаанаа ойлгож ажиллах хэрэгтэй гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4050
0 эможи
keyboard_arrow_up