Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Жааз авсан агентлагийн дарга нарт хариуцлага тооцно

2014 оны 6 сарын 05

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  УИХ-ын өнөөдрийн хуралдаан дээр агентлагийн дарга нарт хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Тэрээр хэлэхдээ “Хурал хэлэлцэж байхад ирдэггүй мөртлөө нэг жааз авахдаа бүгдээрээ очсон байна.

 

Төрөөс зохион байгуулаагүй арга хэмжээнд бүх агентлагийн дарга нар очсон харагдсан. Албан бус ийм үйл ажиллагаанд гүйж очсон нь их буруу зүйл. Энэ талаар би орой агентлагийн дарга нартай хурал хийхдээ лавлаж асууна. Агентлагийн дарга нарт хариуцлага тооцох болно. Тэд нараас болоод ажил хойшлогдож байна” гэв. Харин   УИХ-ын дарга З.Энхболд  “Тэр жаазыг чинь зүгээр аваагүй. Их үнэтэй авсан. Арван сая төгрөг гэж дуулдсан. Арван сая төгрөгөө аваад жаазыг нь өөрсдөд нь өг” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4048
0 эможи
keyboard_arrow_up