Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож өөрчлөнө

2017 оны 1 сарын 25

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжжээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. 

Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тиймээс Хан Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй" хэмээн танилцуулгадаа дурджээ.

Их хааны нэрийг архи, тамхи зэрэгт өгдөг явдлыг зогсоож хуулиар хамгаалахыг сануулав. 

Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа байнгын хорооны гишүүд илэрхийлсэн. Тухайлбал, Л.Элдэв-Очир, Хуулийн төслийг дэмжиж байгаа. Түүнчлэн Засгийн газраас Чингис хааны нэрийг хэрэглэх чиглэлд хууль боловсруулж батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Их хааны нэрийг архи, тамхи зэрэгт өгдөг явдлыг зогсоож хуулиар хамгаалахыг сануулав.

Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар газар орны нэрийг Их эзэн Чингис хааны нэрээр солих явдлыг таслан зогсоохыг анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40332
0 эможи
keyboard_arrow_up