Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2017 оны 1 сарын 25

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Монгол Улсын малын тоо толгой 1990-2015 онд 2.1 дахин өссөн ч сүрэгт хээлтэгч болон бод малын эзлэх хувийн жин буурч, дотоодын ба гадаад зах зээлд эрэлттэй адуу, үхрийн махны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн нөөц хумигдаж эхэлжээ. Малын гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авч гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгаж байгаа юм. Тухайлбал, 2015 онд 41.5 сая, 2016 оны эхний 10 сарын хугацаанд 32.6 сая ам. долларын үнэ бүхий малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авч байгаа юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийнхоос 46 хувь, махан бүтээгдэхүүн 76 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байна. Тиймээс Монгол малын генетикийг хадгалах, хамгаалах зорилгоор гу хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат малчид хээлтүүлэгч малыг өөрийн сүргийнхээ дотроос сонгодгоос үүдэн Монгол малын генетик алдагдаж байгааг онцолж, “Социалист нийгмийн үед Монгол малын үржэил, селекцийн асуудлыг төрийн оролцоотойгоор нарийн шийдвэрлэдэг байсан. Хонийг аргалтай, ямааг янгиртай эвцэлдүүлж байсан түүх ч бий. Энэ туршлагаас судлах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол малын цөм сүргийн тоо толгойг тодруулсан. Төрийн өмчид байдаг Монгол малын цөм сүргийн тоо толгойг нарийвчлан гаргах ажиллагаа одоо үргэлжилж байгаа гэдгийг салбарын сайд хэлээд, “Ер нь бол Монгол малын цөм сүргийн генетик алдагдсан. Мөн тоо толгой цөөрч, бие нь давжаарсан тухай мэдээлэл бий. Тиймээс цөм сүргийг дахин бүрдүүлэх шаардлагатай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40330
0 эможи
keyboard_arrow_up