Монгол авлигын индексээр 87 дугаарт орж, 15 байраар ухарлаа
2017 оны 1 сарын 25
Транспэрэнси интернэйшнл байгууллагаас жил бүр авлигын индексийг танилцуулдаг. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч О.Батбаяр өнөөдөр 2016 оны төсөөллийн индексийг танилцууллаа. Ингэхэд манай улс 100 онооноос 38 аноо авч, 87 дугаарт оржээ. Ингэж өмнөх оноос 15 байраар ухарлаа.
Ямайка, Лисота улсууд бидний өмнө, Замби, Индонез улсууд манай араас жагсчээ.
Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн чуулга (ДАВОС) гэх мэт нөлөө бүхий 9 байгууллага маш олон үзүүлэлтээр улс орнуудад үнэлгээ өгч, дээрх оноог тогтоодог байна.
Монгол Улс ямар оноо авч байв?
- 2012 онд 36
- 2013 онд 38
- 2014 онд 39
- 2015 онд 39
- 2016 онд 38 оноо тус тус авчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40321
0 эможи