Яг одоо: МАН-ын Удирдах зөвлөл хуралдах гэж байна
2017 оны 1 сарын 17
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдах байсан ч түр хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл Удирдах зөвлөл яг одоо хуралдах гэж байна.
Хуралдаанаар ирэх дөрвөн жил МАН ямар бүтэцтэй явах, хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах вэ гэдэг дотоод бүтцийн асуудлаа ярилцахаар болжээ.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Учир нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилсонтой холбогдуулан түүний орны хүнийг томилох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд сайдад МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэрс сонсогдож байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40053
0 эможи