Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ОХУ-ын Дотоод хэрэг, Хуульзүйн дэд сайдууд бараалхлаа

2014 оны 6 сарын 04

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ОХУ-ын Дотоод хэрэг, Хуульзүйн дэд сайдууд бараалхлаа.  ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга Зубов Игорь Николаевич, Хууль зүйн дэд сайд Аристов Дмитрий Васильевич, Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Каланда Владимир Александрович тэргүүтэй ОХУ-ын Элчин сайдын яамны нэр бүхий төлөөлөгчид оролцсон бол Монголын талаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарын албаныхан оролцсон юм.

Төрийн ордны Бага танхимд болсон уг уулзалтын эхэнд Х.Тэмүүжин “хоёр орны хууль зүйн болон дотоод хэргийн яамд олон жилийн найрсаг харилцаатай. Гэхдээ найрсаг харилцааг улам гүнзгийрүүлж хамтын ажиллагаатай болох хүсэлтэй байгаа” гэдгээ онцолсон бөгөөд “Монгол Улсад хууль сахиулах байгууллагын хувьд томоохон шинэчлэл хийж байгаа, үүнд та бүхнээс суралцах, санаа авах зүйл бий. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хэлэлцүүлэг Гэмт хэргийн тухай хуулийг орж ирсэн. Энэ хуулийн хүрээнд эрх чөлөөг хязгаарлах ялын шинэ төрөл бий болж байгаа нь цахим гав. ОХУ-аас энэ талаар амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Сото цахим системийг нь сонирхож байна. ОХУ-ын технологи, туршлагыг шилжүүлэн авах боломжийг судалж үзмээр байна” гэсэн юм.

Харин ОХУ-ын Дотоод хэргийн болон Хууль зүйн дэд сайд нараас “ОХУ нь хууль зүйн салбарын шинэчлэлээ 2009 онд эхлүүлсэн. Хууль сахиулах тогтолцооны шинэчлэлийг хийхэд тун амаргүй. Шинэчлэл яг анх төлөвлөсөн хэмжээнд хүрдэггүй. Мөн шинэчлэл туршлагыг авахын хажуугаар өөрийн орны онцлогыг харгалзан үзэх шаардлага бий. Цахим гавтай холбоотой хамтран ажиллах боломжуудыг судалья. Туршлагаасаа хуваалцахад ч бэлэн байна. Ер нь шинэчлэлтэй холбоотой тодорхой дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3998
0 эможи
keyboard_arrow_up