УИХ-ын гишүүн Н.Учрал “Шинэ санаа” Төслийн уралдааныг зарлалаа

2017 оны 1 сарын 13

УИХ-ын гишүүн Н.Учрал  “Шинэ санаа- Нар зөв хөгжил 2020” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Шилдэг санаа”-г шалгаруулах төслийг Сонгино хайрхан дүүргийн иргэдийн дунд зохион байгуулж байна. Энэхүү уралдааны зорилго нь импортын барааг орлож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “ШИЛДЭГ ТӨСӨЛ”-үүдийг сонгон шалгаруулан хөрөнгө оруулалтаар дэмжиж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ нэмэгдүүлэх зорилготой юм. УИХ-ын гишүүн Н.Учрал энэ талаар “Төр засгийн бодлого үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь миний үүрэг. Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхэн шинэ санаа, санаачлагаа энэхүү уралдаанд идэвхтэй ирүүлээрэй” гэв.

“ШИНЭ САНАА-НАР ЗӨВ ХӨГЖИЛ 2020” ХӨТӨЛБӨР

/Бизнес санааны уралдаан/

“Нар зөв хөгжил -2020” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Шилдэг санаа”-г шалгаруулах уралдаанд эрхэм бизнес эрхлэгч, бизнесийн гараагаа эхлэх гэж буй та бүхнийг урьж байна.

Та энэхүү уралдаанд оролцсоноороо бизнесийн салбарын мэргэжилтнүүдээс өөрийн гаргасан бизнес санаанд зөвлөгөө авч, мөн санаагаа хэрхэн танилцуулах арга барилыг заах, төслийн хэрэгжилтийг суртчилах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрхтэй болно.

Мөн сургалтанд хамрагдсан оролцогч нараас шилдэг санааг шалгаруулж төслийг шалгаруулна.

Таны гаргасан санаа ямар ч төрлийн бизнес санаа байж болох бөгөөд доорх үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх хэрэгтэй.

• Шинэлэг санаа гаргасан байдал
• Монголын хөрсөнд хэрэгжих боломжтой эсэх
• Асуудал шийдсэн байдал
• Санаагаа оновчтой,товч тодорхой илэрхийлсэн байдал

Уралдаанд ирүүлсэн санааны оюуны өмч нь санаа гаргагч буюу оролцогчдод үлдэнэ.

ХЭН ОРОЛЦОХ:

• 24-45 насны Монгол Улсын иргэн, Сонгинохайрхан дүүргийн оршин суугч байх

• Шаардлагын дагуу бизнес санаагаа бүрэн гүйцэд илгээсэн байх

• Нэг оролцогч хэдэн ч санаа явуулж болно.

ШАЛГАРУУЛАЛТ:

Нэгдүгээр шат: Уралдаанд материалаа бүрэн гүйцэд, үнэн зөв ирүүлсэн байх.

Хоёрдугаар шат: Төсөл бичих сургалтанд хамрагдах / СХД-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Худалдаа үйлвэр, үйлчилгээний хэлтэс/

Гуравдугаар шат: Мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр шилдэг санааг шалгаруулж санхүүжүүлнэ.

Эцсийн шат: Шилдэг оролцогчдын төслийн хэрэгжилтийг олон нийтэд телевиз радиогийн нэвтрүүлгийн хэлбэрээр сурталчилна.

САНАА ХУРААН АВАХ ХУГАЦАА:

• 2016 оны 11 сарын 26-наас 2017 оны 03 сарын 01 хүртэл хүлээн авна

БИЗНЕС САНААНЫ ТӨРӨЛ:

Таны гаргах бизнес санаа нь аль ч салбарт байж болох бөгөөд гол нь шинэлэг байдлыг хангах ёстой. Шинэлэг байдал гэдэгт бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл нь өмнө нь Монголд хэрэгжиж байгаагүй байдлыг харгалзан үзнэ.

• Мэдээлэл технологи
• Хүнсний үйлдвэрлэл
• Худалдаа, үйлчилгээ
• Энтертэймэнт бизнес
• Бусад

ХОЛБОО БАРИХ: 99059632, 94119470 uchral@parliament.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39943
0 эможи
keyboard_arrow_up