ҮАБЗ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах захирамжийг дэмжив

2017 оны 1 сарын 10

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан захирамжуудаа танилцуулжээ.

 

Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “ҮАБЗ хотын даргын гаргасан шийдвэрийг дэмжсэн. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр зогсоосон шийдвэрийг “Хүний эрхийг хязгаарлаагүй байна” хэмээн үзсэн” гэв.  Тус захирамжид,

Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжаар суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байх аж. Мөн агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдлын 4 бүсчлэлийг тогтоосон байна. Эхний бүсэд  орон сууц, байшин хороолол багтана.  Уг  бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй хэмээн тодорхойлжээ. Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар цахилгаан халаагуур, сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоон захирамж гаргасан.  Мөн  агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран   төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэхдээ Улаанбаатар хотод удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүс шилжиж ирж болох бөгөөд Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдан авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглохоор тооцжээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Дээрх  захирамж хэрэгжиж эхэлснээр агаарын бохирдол хэдэн хувь буурна гэж тооцож байгаа вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агаарыг бохирдлыг 20 хувь бууруулна гэж төлөвлөсөн. Улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой иргэдэд одооноос сайжруулсан түлш тараана. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг халах замаар агаарын бохирдлыг бууруулна. Хот хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа зүгээр л нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Тэд сайжруулсан түлш, газ, халаагуур хэрэглэж болно. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс халаагуур болон бусад хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

-Нийслэл рүү ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш үү?

-Хэвлэл мэдээллийн удирдлагууд өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон. Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд хандаж хотын даргын гаргасан шийдвэрийг үнэн зөвөөр иргэдэд ойлгуулаарай хэмээн уриалсан. Энэхүү шийдвэр бол Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжинэ. Дорнодын иргэн Зүүнхараа, Сэлэнгэд суурьших эрхэд бид халдаагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39804
0 эможи
keyboard_arrow_up