Д.Тэрбишдагва: "Монгол хөдөлгүүр- Монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх түүхэн шаардлага бий боллоо

2017 оны 1 сарын 10

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

 

 

-Засгийн газар хоёр сарын өмнө эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн дагуу ажиллавал эдийн засаг богино хугацаанд сайжирна гэж их л сүртэй ярьж байсан. Тэр хөтөлбөр юу болсон бэ. Ажил нь явж байгаа юу?

-Өмнөх Засгийн газруудын үед ч ялгаагүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гаргаж л байсан. Гэвч тэр нь хэрэгждэггүй, ёстой олны хэлдэгээр сүржин нэртэй, даржин хөтөлбөр болон дарга нарын шүүгээнд тоосонд дараастай үлдсэн дээ. Тэдгээрийн хэрэгжилтийн талаар огт дүгнэж ч байгаагүй юм билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар энэ алдааг битгий давтаасай гэсэн үүднээс төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд санаа оноогоо хэлж, олон улсын жишигтэй харьцуулан судалж, “шүүсийг нь боломжийн түвшинд шахсан” л гэж бодож байгаа. Бас дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь нэг Байнгын хороонд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихыг даалгаж ирсэн. Харин энэ удаагийн хөтөлбөрт холбогдох Байнгын хороо тус бүр хяналт тавьж ажиллана. Хугацаандаа хэрэгжээгүй бол хариуцаж ажилласан албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хэрэгжилтийн явцыг зургаан сар тутамд дүгнээд мэдээлж байна гэсэн хариуцлага хяналтын хөшүүрэг тусгасан байгаа. Гэхдээ заавал ингэж хянуулж, шахуулж ажиллах ёсгүй л дээ. Засгийн газар, яам, агентлаг, газрууд хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлуудад маш шуурхай, ажилч хэрэгч хандаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоогоор хөтөлбөрт тусгагдсан ажил, асуудлууд шийдэгдэж байгаа харагдахгүй юм. Хэдэн сарын дараа Байнгын хороодын шалгалтын үед баахан цаас үзүүлж, шалтаг тоочоод өнгөрөөх вий дээ гэж болгоомжилж сууна. Хямрал улам гүнзгийрч байхад нэг л их амарсан, баярласан, гадаадад зугаалсан, ажил цалгардуулсан шинжтэй байх юм. Төрийн ордон, яамдын өрөө танхим 24 цагт ч гэрэлтэй байж, сууж ажиллацгааж баймаар. Гэтэл ажлын цаг дуусав уу, үгүй юу тарцгаачихдаг. Манай улсын эдийн засгийн байдал улам дордож байна, зээлжих зэрэглэл нь бүүр CAA1-рүү орлоо, дахиад нэг алхвал дампуурлаа зарлахад хүрэх нь байна шүү дээ. Ийм байхад төрийн түшээд, төрийн албан хаагчид бүгдээрээ л сэтгэлээ чилээж, ухаанаа уралдуулж, цаг хором бүрийг үр дүнтэй ашиглах ёстой. Монгол төрийн тэргүүн нь хүртэл амандаа ус балгасан мэт таг чиг. Засгийн газар нь яст мэлхий шиг хурдтай байгаа цагт ажил урагшгүй байна. Аль хэдийн л Стэндбай хөтөлбөрт хамрагдах бололцоо байлаа. Гэтэл хэрхэх нь тодорхойгүй байсаар ОУВС-гийн оны өмнөх хурлаас асуудлаа оруулж чадалгүй хоцорчихлоо. Одоо гурван сард хуралдах хуралд амжих нь уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Харж суугаад хямралаас гарахгүй, хамтдаа зогсоо зайгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж даван туулна шүү дээ.

 

 

-Онцгой нөхцөл байдал гэдгээ ухаарахгүй байна гэсэн үг үү?

-Ганцхан Монголд Улсад л ийм хүндрэл,бэрхшээл тулгарчихаад байгаа юм бишээ. Олон улс гүрэнд иймэрхүү онцгой нөхцөл байдлаас хэрхэн гарч, хөгжиж байсан түүх, сургамж бий. Тухайлбал 1930-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн хямрал болоход АНУ нь хямралаас гарах “100 хоногийн төлөвлөгөө” гэж гаргаж байсан бөгөөд тэр 100 хоногийнхоо хугацаанд маш дэвшилттэй олон хууль боловсруулж асуудлаа шийдэж байсан юм билээ. Гэтэл шинэ засаг байгуулагдаад, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр батлаад хэр хугацаа өнгөрөв дөө. Засгийн газар нь ч тэр, УИХ нь ялгаагүй нэг л үлбийсэн, дайчин, ажил хэрэгч биш. Зарим үед УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэх асуудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг л байна шүү дээ. Гишүүд нь хуралдаа ирэхгүй. Таслаад алга болчихно. Яах гэж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноо, тэр үед юу ярьж иргэдийн элч болсноо ч мартчихдаг юм биш үү. Эдийн засгийн хямралыг гэтлэх хөтөлбөрийн дагуу ийм асуудлыг, ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хиймээр байна гээд оруулж хэлэлцүүлж ч байгаа юм алга даа.

 

-Нэг ёсондоо Засгийн газар болоод УИХ-ын гишүүд ажлаа юунаас эхлэх, юу хийхээ сайн мэдэхгүй байна уу?

-Хямрал нэг өдрийн дотор бий болчихдоггүй. Асуудал ужгирч, буруу шийдлүүд ар араасаа хөвөрч, овоорсоор өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Засгийн газар, УИХ, бүх яам, агентлаг, газрууд хамтарч ажиллаж, улс орноо хүндрэлээс гаргамаар байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг шүү дээ. Хүндрэлийг даван туулья гэсэн чин сэтгэл байвал гарц олдож л таараа. “Өдрийн сонин” Эрвийх, дэрвийхээрээ хөдөлж, эх орноо өрнөөс гаргахыг уриалсныг би хувьдаа дэмжиж байгаа. Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Үнэхээр байдал бишдэж байгаа учраас ард түмэндээ үнэнийг хэлэх, тусламж гуйх цаг нь болсон ч байж мэднэ. Нэр хүндээ унагачихна гэж ойрын явцуу эрх ашигт уягдаж хойшлуулсаар илүү их гарз хохирлыг амсахыг байг гэхгүй. Гуравдугаар сард эхний зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоно гээд олон зүйл хэрхэх шийдлээ хүлээж байна. Дэлхий дахинд Монголыг дефолт боллоо гээд зарлачихвал нөгөө хүсээд байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэх үү. Эдийн засгийн үзүүлэлт нь дордохоор мөнгө зээлүүлэх ч улс олдохгүй л болж, тавих нөхцлүүд хүртэл хүндрэнэ. Төрийн залгамж бодлого алдагдсан, хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэггүй, нэг сайд гарч ирээд өөр зүйл ярьж өмнөхөө үгүйсгэдгээс болоод “Монгол тууштай биш, улстөрийн нөхцөл байдал нь байнга хувирч, бодлого нь тогтворгүй” гэсэн тоогүй имижтэй болчихлоо. Энэ бол ард иргэдийн буруу биш, “төр жолоодож, бодлого тодорхойлж байгаа том толгойлсон амбиц ихтэй богино ухаантнууд, явцуу эрх ашигтангуудын үйлдсэн гай”. Өмнөд солонгосчууд 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн. Ард түмнээсээ тусламж гуйхад иргэд нь гартаа зүүсэн бөгжөө хүртэл мултлаад төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж байсан юм гэсэн. Тэгэхээр Өмнөд Солонгос энэ сорилтыг төр засгийн мэргэн бодлого, солонгос хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх чинхүү сэтгэлээр хамтдаа давсан гэсэн үг. Олны хүч оломгүй далай. Уг нь Монгол Улс ингэж хямрахааргүй байсан юм шүү дээ. Буруу бодлого, будилаантай улстөрчид, хувийн эрх ашигтаа дэндүү автсан түшмэдүүдтэйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Одоо нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шүүмжлээд суух биш гарз, хохирол багатайхан шиг даван туулах шийдвэрлэх цаг үе ирлээ. Энэ сургамжаас ухаарч, төрийн бодлогоо ч эргэн харж, гүйж түйж мөнгө олохоороо баруун, солгойгүй цацалгүй, хуримтлалын сандаа байршуулан өсгөж, хүн бүрийг ажилтай, орлоготой болгохыг зоримоор байна. Түшээдээсээ эхлээд хүн бүр хөдөлмөрч, ажилсаг байж Монгол хөгжинө. Миний хувьд “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлье гээд санаачлага гаргаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзан, бүлгийн хурал дээрээ танилцуулсан. Бүгдээрээ л зөв зүйтэй гэж байсаан. Гуравхан сая хүн амтай мөртлөө 60 гаруй сая малтай, үр тариа хураалтаараа гурилын үйлдвэрлэлийг бүрэн хангах ургац хурааж авсан, асар их байгалийн баялагтай, өргөн дэлгэр газар нутагтай, өв их соёл түүхтэй бидэнд асуудлуудаа шийдээд хямралаа даваад гарах асар их нөөц, боломж байна.

 

-Тэгээд mаныг “Ажилсаг Монгол хөтөлбөр”-өө хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа юу?

- Монгол Улсыг яавал тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах уу, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх уу гэсэн эрэл маань эртнээс эхлэлтэй. 2007 онд “Хүнс, хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” хэмээх ном бичиж байлаа. Олон ч судалгаа хийлээ,оюуны бядтай “ланжгарууд”-тай санал солилцлоо, шинэ цагийн сэтгэлгээтэй, өндөр боловсролтой залуустай ч зөвлөлдлөө, амьдралын хар ухаантай өвгөдтэйгээ хуучиллаа, хөгжсөн орнуудын туршлагатай танилцлаа, цөөнгүй номын хуудас эргүүллээ. Улс орныг хөгжүүлэхэд уул уурхай, боловсрол, дэвшилтэт технологи, гадаад харилцаа гээд олон талын оносон бодлогын огтлолцол давхцаж байх нь чухал ч гэлээ “хөгжил дэвшлийн түлхүүр” нь үнэндээ “Монгол хүн”. Төрдөө ажиллах боловсон хүчнээ бэлдэх, баялаг бүтээх ирээдүйн үйлдвэрийн мастер-эздүүдийг төрүүлэх, мэргэшсэн, хөдөлмөрт дурлаж чаддаг ажилсаг иргэнийг өлгийдэн бойжуулах, хүүхдүүдээ зөв төлөвшүүлэх, хий хоосон хийрхэлгүйгээр эх оронч үзлийг хийж бүтээхийн далавчин доор давалгаалуулах өргөн хүрээтэй далайцтай бодлого хэрэгжүүлснээр Монголын төр хүчирхэгжиж, гадны зээл тусламж, бодлогоос хамаараад байхааргүй эдийн засгийн өөрийн гэсэн жинхэнэ “Монгол хөдөлгүүртэй” болно. Өнөөдөр ийм хөдөлгүүрийг бий болгож зөв жолоодох туршлагатайь шударга, хөдөлмөрч ахмадууд харамсалтай нь улс төрд оруулахгүй байна. Харин хөрөнгө мөнгөтэй нь хэт их түрэн орж ирсээн. Уул уурхайг хэт шүтэж, түүнээс хамаарах хамаарал улам тэлж, гадныхантай сүлбэлдсэн цөөхөн хэдэн хүмүүсийн хүрээний хөрсөнд үндэслэн, соёолж, үр шимийг нь хүртдэг “сүлжээ” өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Энэ сүлжээний улс төрчдийн өнөөгийн байдлыг хүний амьдралын настай зүйрлэвэл тэд аль хэдийн өсөн өндийж бойжиж, хэлд, бас хөлд ороод удаж байна. Тэр битгий хэл залгамж халаагаа хүртэл бэлдчихсэн тэд энэхүү тоглоомонд оролцдог болсныг бүгдээрээ мэдэж байгаа. Ийм улстөрчдийн шунал нь хэтийдэж, олигархи бүлэглэлийн гарт аль хэдийнээс баглагдах болсон доо.Тэд өөрсдөдөө таатай шийдвэр гаргуулж байхын тулд төрийн бүх шатны албанд шургуулан “залгамж халаа”-гаа бүрдүүлсээн. Өөрөөр хэлбэл аль хэдийн өндөгөө дарж, тэд нислэгт гараад эхэлсэндээ. “Намын шийдвэр” гэдэг нэрийн дор засаг солигдох бүрт л чадвар мэдлэгтэй олон хүнийг халж солин төрийн залгамж халаа алдагдлаа. “Намууд” мөн чанараа алдаж аливаа өөрчлөлтийн халхавч төдий боллоо. Халаа солио их явагдаж, цаг хугацаандаа хийгдэх, шийдэгдэх асуудлууд унжирч, түүний хажуугаар хөрөнгө, мөнгө тун их алдагдаж байна. Улстөрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд элдэв халамж санал болгож, бэлэнчлэх сэтгэлгээнд ард иргэдээ живүүлэн хямралыг сөрж тэмцэх, хөдөлмөрлөхийг сааруулж байна. Эрх мэдэлд ойр хэдхэн нөхдүүд үгсэн хуйвалдаж, “хувьчлал” нэрээр олон мянгаараа ажилладаг байсан үйлдвэрүүдийг “үнэгүйдүүлэн” өөрийн болгон хөрөнгөжиж, сангийн аж ахуйнуудыг дампууруулж, социализмын үед бүтээн босгосныг нураахдаа олон жилийн үр дүнд бий болгосон “хамгийн үнэт баялаг болох бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчид”-ыг гудамжинд гаргаж, “ажилгүйчдийн арми”-д шилжүүлсэн юм. Нарийн мэргэшсэн сэхээтнүүд, мэргэжилтэй ажилчин ангийн давхарга үнэндээ монголын хөгжлийн суурь байлаа. Ямарч барилгын суурийг эвдчихвэл дээшээ өрж болдоггүй. Дахин цутгаж, шинээр барьж бий болгохоос нааш сүндэрлүүлж чаддаггүйтэй л адилхан болжээ. Тиймээс төр бодлогоор энэ суурийг барих, бий болгоход оролцохоос аргагүй нөхцөл байдал бий болсон. 26 жилийн турш үнэндээ урсгалаараа л явж ирлээ. Гадаадад залуучууд сурч байна, мэргэшсэн боловсон хүчнүүд нэмэгдэж байна, нэг үетэй харьцуулахад хувийн хэвшлийнхэн маань чадах ядахаараа зүтгэж өндийж байна, дотооддоо мэргэжилтэй ажилтнуудыг сургаж байна гээд ахиц байгааг үгүйсгэж болохгүй. Гэвч хурд нь удаан, нэгдсэн зохион байгуулалт муу, дэмжлэг тааруу, хөрс нь бат бэх бүрдэхгүй байгаа учраас төрийн даацтай бодлого хэрэгжүүлж, эх орныхоо “эдийн засгийг бэхжүүлэх шинэ цагийн давалгаа”-г дорвитой өрнүүлмээр байна. Тодруулбал, Монголын төр аль хэдийн намуудын, улстөрчдийн, бүлэглэлийн ашиг сонирхолоос давсан хэтийг харсан оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг нь иржээ. Энэ төрд зүтгэгсэд бүгдээрээ хувалз болчихоогүй. Үүн дотор эрүүлээр сэтгэдэг, эх оронч, хөдөлмөрч бас чадвартай олон хүн бий. Юуны түрүүнд хөгжил, дэвшлийг авч явах “Монгол хөдөлгүүр- Монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх алхам хийх түүхэн шаардлага бий болжээ.

Нэгдүгээрт , төрийн бодлогоор ажилсаг, хөдөлмөрт дурласан иргэдийг бэлдэх, ирээдүйн үйлдвэрээ гартаа аваад удирдаад, өөрөө ажиллаад явах “мэрэгжлийн мастер эзэд”-ийг төрүүлэх, бойжуулах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх,эдгээр хүмүүсийн удирдан авч явах хамгийн олон ажлын байр бий болгож чаддаг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бүх л чиглэлээр хөхүүлэн дэмжих,

Хоёрдугаарт, төрийн аливаа нэг байгууллагад ажиллах хүнийг шалгаруулах, бэлдэх, сонгох, хянах, дадлагажуулах, боловсруулах улмаар дэвшүүлэх, тогтолцоог шинэ боловсронгуй шатанд гаргах, “ төрд ажиллагсдын сахилга хариуцлага”-ын тогтолцоог хэвшүүлэх,

Гуравдугаарт, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид тал талаас нь хүүхэд бүрийг балчир наснаас нь эхлэн “хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй.бүтээлч, эх оронч Монгол хүн” болгож хүмүүжүүлэх, Монгол хүний үнэт зүйлийг алхам тутамд нь төлөвшүүлэн хэвшүүлэх нь чухал байна.

-Хөгжлийн гарцыг та юу гэж хардаг вэ?

-Монголын эдийн засгийн үндэс суурийг бүтээгчид нь яах аргагүй хувийн хэвшлийнхэн. Өнөөдөр ч эдийн засгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс бий болгож байна. Монголын авралын гарц нь-ажилсаг монгол иргэн-бид өөрсдөө л байна. Тэр хол байгаа хэн нэг зээл өгөж байгаа банк, хүн бидний Монголыг хөгжүүлээд байх уу даа. Хөгжлийн түлхүүр нь, хөдөлгүүр нь бид л өөрсдөө байх ёстой. Ажилсаг хүн шударга, хариуцлагатай байж чаддаг. Сахилга хариуцлага, дэг журамтай, хийж бүтээх зорилгоо өөртөө хатуу тавьсан ажилсаг, хөдөлмөрч хүн төрийн ч бай хувийн ч, оюуны ч салбар бай хаана ч, ямар ч ажил дээр үр дүн гаргадаг. Энэ бүхэн нь үндэсний шавхагдашгүй баялаг юм. Төрийн бодлогоор ажилсаг монгол иргэнээ бэлдэх, хувь хүнийг хөгжүүлэх нь хөгжлийн хурдыг нэмэх, дундаж давхаргаа тэлэх, цаашлаад хөгжлөөрөө түүчээлсэн Монгол Улсыг бүтээнэ. Ингэснээрээ “Дэгтэй Монгол дэлхийд ч манлайна” гэж боддог. Монголчууд бидэнд байгалиас заяагдсан онцлог өгөгдөл бий. Хаана нь очсон монголчууд ажилсаг, авхаалжтайгаараа гологддоггүй. Харин ч монгол хүний чадавх, санаж, сэрэхүйн мэдрэмжээрээ хавь илүү гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүний нутагт очихоороо магтуулаад байдаг, харин эх орондоо байхаараа яахлаараа залхуу, арчаагүй, ажилгүйгээрээ цоллуулаад байдаг билээ бид чинь. Энд л хэргийн учиг буй юм. Иргэд нь ажилтай, орлоготой болоод ирэхээр халамж горьдохоосоо илүү бүтээхэд шунана, тэмүүлнэ. Хүн бүр зүтгэж чадвал амьдралаа өөрчилж, орон гэрээ тохижуулж, үр хүүхдээ эрүүл өсгөн, элбэг хангалуун амьдарч аз жаргал, амжилт ололтоо хуваалцсан хамт олонтой ч болно. Үүнийг зохион байгуулттайгаар аж ахуйн нэгжээрээ, баг, сум хот аймгаараа давалгаалуулж ажилламаар байна. Хөдөлмөрт шунасан, дурласан иргэд олшрох тусам аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ шинэ салбарууд нээгдэн олон аж ахуйн нэгжүүд байгуулагдана, бүтээн байгуулалт нэмэгдэнэ, тэр хэрээрээ улсын төсөвт цугларах орлого өснө. Төсөвт төвлөрөх хөрөнгө төдий чинээ зузаарахаар буцаад нийгэм болон оюуныхаа салбарт хөрөнгө оруулна. Ингээд Монгол Улс дотоодынхоо нөөцөд тулгуурласан эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүртэй болж, харийнхан нүүр буруулахад өнөөдрийнх шиг өр зээлэндээ идэгдэж, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт саарахаар савлаж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд нэрмүүлэхгүй “бусдаас үл хамаарах өөрийн гэсэн дархлаа”-тай болно. Хөдөлмөрт дурласан ард иргэдтэй улс гүрнүүд унаж доройтдоггүй, өөдлөн дэвждэгийг олон улс орон бидэнд харуулаад байна. “Азтай ч юм шиг, гайтай ч юм шиг, хэзээ нэгэн цагт зайлшгүй тохиолдох зүйл бол хямрал юм. Хямрал хэзээ нэгэн цагт ирдэг. Тэр үед үүнийг даван туулахад удирдан чиглүүлдэг манлайлагчдад тулгуурладаг. Удирдагч манлайлагчийн гол ажил бол хямралыг урьдчилан харах явдал юм. Хямралаас зайлсхийх боломжгүй ч түүнийг урьдчилан харах боломжтой. Хямрал тохиолдоод, сүйрүүлэхийг хүлээх нь амиа хорлохтой адил. Манлайлагч шуургыг урьдчилан харах сөрөх чадвартай байх ёстой. Хүнд асуудлуудаа сөрөн, асуудлын мөн чанарыг хүн арддаа ний нуугүй хэлэн, тэдгээрийг шийдэхийн тулд ард түмнийхээ дэмжлэгийг авахаас өөр аргагүй.” гэж орчин үеийн менежментийн эцэг болсон Ф.Дракерийн үг үнэхээр бидний зүрхэнд тусаж байна даа. Иймд миний өмнө хэлсэн нэг адил хамтдаа сөрнө, хамтдаа давна. Манлайлагч болох ёстой УИХ ба Засгийн газар дорвитойхон ажлууд санаачлан, ард түмнээ уриалан дуудаж хүн бүрийг бүтээлчээр оролцуулан хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн төлөө бүтээлчээр ажилламаар байна. Бидэнд алгуурлах эрх, амраад байх цаг алга.

 

-Та хаалттай хуралдаан хийх санал гаргаад байгаа. Ямар асуудал хэлэлцэх шаардлагатай байгаа юм бэ?

- Хаалттай хуралдаан гэхээр Д.Тэрбишдагва гишүүн нууц, булхайтай асуудал ярих нь гэж бодох хэрэггүй. Манай зарим улстөрчид телевизийн камер харахаараа цөс нь хөөрөөд, дуу хоолой нь өндөрсөөд, “харагдах байдал”-даа илүү анхаараад асуудлын мөн чанарт хандахгүй тал бий. Улс оронд маань хямрал нүүрлэчихлээ. Зөв онош тавьсанаар зөв эмчилгээ хийгдэх болно шүү дээ.Хууль тогтоогчид нь ямар нөөц бололцоо байна, яаж манлайлж ажиллах ёстой вэ гэхчлэн олон асуудлаа ний нуугүй яръя гэсэн юм. Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох улс төрийн хямрал, өнөөгийн засаглалын тогтолцооныхоо зарим гажуудлаа аль болох хурдан арилгах хэрэгтэй байна. Саяхан УИХ-ын дарга ОХУ-д ажлын айлчлал хийхэд Оросын талын зарим хариуцлагатай албан тушаалтаны хэлсэн зүйл үнэний хувьтай л даа. Бодлого нь тогтвортой бус, бүх шатандаа ажил хэрэгч бус, хэлсэн ярьсан, тохирсон зүйл нь байнга л өөрчлөгдөж, хувьсаж байдаг мөн бидний хэт улс төржилт нь гадныханд тэр дундаа хамгийн ойрхон хөрш улсуудад ийм л ойлгоц, сэтгэгдэл төрүүлдэг. Хөршөө сонгох боломжгүй л дээ. Дотоодын тулгамдсан асуудлуудаа тодорхой болгож, эрэмбэ дараалалд оруулмаар байна. Хамгийн түрүүнд бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлахаа тодорхой болгоё гэж хэлмээр байна. Хоёр хөрштэйгээ хамтдаа хөгжих асуудлыг бодлогын хэмжээнд ярих ёстой. Нэгэнт стратегийн түншлэл байгуулсан юм чинь түүнийхээ дагуу эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарт ойлголцож ажиллах хэрэгтэй. Стратегийн түншлэлийн хүрээнд манай улсаар төмөр зам, авто зам, нефтийн хоолой, хийн хоолойгоо явуулж хамтарч ажиллах талаар дорвитойхон яримаар байна. Дэлхийн хөгжил өндөртэй, ардчилсан улс орнууд Монгол Улсыг маань төв Азидаа үлгэр жишээ ардчилсан улс орон гэж 26 жил хөөрөгдлөө. Би

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39802
0 эможи
keyboard_arrow_up