Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлын асуудлаар хуралдаж байна
2017 оны 1 сарын 10
Агаарын бохирдлын эсрэг эцэг, эхчүүд тайван жагсаал хийснээс гадна Засгийн газрыг шүүхэд өгөөд буй. Тэгвэл яг одоо агаарын бохирдолтой холбоотой асуудлаарҮндэсний аюулгүй байдлын зөвлөл Төрийн ордны "А" танхимд хуралдаж байна.Харин одоогоор ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, 2017 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийт таван тэрбум төгрөг тусгасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39793
0 эможи