Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох тогтоолыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар батлуулах нь зөв гэж үзлээ.
Уг тогтоолын төслийг боловсруулахад УИХ, Засгийн газрын гишүүд болон холбогдох 43 байгууллагын саналыг авч, нэгтгэсэн байна. Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл боловсруулж батлахаар тусгажээ. Үүнээс 2016 онд 31, 2017 онд 131, 2018 онд 71, 2019 онд 24, 2020 онд 3 боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан байна. Хуулийн төслүүдийн 75 нь анхдагч буюу шинээр өргөн мэдүүлсэн байх бол 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байх юм. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хуулийн давхардал арилж, уялдаа холбоо сайжирна гэж Засгийн газар үзжээ.