УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг өрнүүлнэ

2017 оны 1 сарын 09

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хурлын дараа бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанааараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
 
АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-д суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг хамруулж энэ долоо хоногт багтаан хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
 
Мөн хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс мэдээлэл сонсох байсан ч Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ирээгүй учир уг асуудлыг дахин хойшлуулсан гэнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгээс мэдээлэл авахаар хоёр дахь удаагаа зарласан ч ийнхүү ажлын хэсгийн гишүүд болох Сангийн яам, Монголбанкны төлөөлөл ажлын хэсгийн ахлагчгүйгээр тус ажлын хэсгийг болон Хөгжлийн банкийг бүрэн төлөөлж чадахгүй гэлээ. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн комиссоос мэдээлэл хийх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39758
0 эможи
keyboard_arrow_up