УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилна
2017 оны 1 сарын 05
УИХ-ын дарга М.Энхболд ирэх сард Япон улсад айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын засгийн газраас Японы засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ. Японы засгийн газраас Монгол засгийн газрыг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналаа илэрхийлээд байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өнгөрсөн арванхоёр дугаар сард ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Арабын Вант улсад албан ёсны айлчлал хийж, хөрөнгө оруулалтын асуудлаар хэд хэдэн хэлэлцээ хийсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39614
0 эможи