Шилдэг агентлагууд тодорлоо
“Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян"-ыг дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 10-ны хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлэх, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулах зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч 28 агентлаг хамрагджээ.
Дашрамд хэлэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар тэргүүлсэн байна. Харин хоёрт Иргэний нисэхийн ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Татварын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьялал, шилжилт хөдөлгөөний газар, Хөрөнгө оруулалтын газрууд тус тус шилдэгээр шалгарчээ.