Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 12 сарын 21

УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.12.21/ Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, профессор Андреас Ауэр болон Цюрихийн их сургуулийн профессор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Монголд нүүрлээд буй хамгийн том асуудал бол хариуцлага. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж байна. Уг хуулинд төрийн бүх шийдвэрийг ард түмэнтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг хэлэлцдэг ийм механизм руу орох зорилгыг тусгаж байгаа. Ийм ч учраас үүн дээр таны санал бодлыг сонсох гэсэн юм” гэлээ.

Швейцарийн Иргэдийн оролцоо, шууд ардчиллын чиглэлээр судалгаа явуулдаг Андреас Ауэр “Намайг хүлээн авч уулзаж буйд талархлалаа илэрхийлье. Таны дурьдсан хуулийн төслийг сонсоод их эерэг сэтгэгдэл төрлөө. Иргэдээ төлөөлдөг Төр нь өөрөө ард түмний дэмжлэгийг авч байж аливаа асуудлыг шийддэг механизм манай Швейцарт үйлчилдэг. Энэхүү зарчим руу шилжих гэж хичээж буй Монгол Улсад баяр хүргье. Үүнийг хэрэгжүүлэхэд олон зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллах ёстойг хэлэх нь зүйтэй байх” гэж хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэхүү хуулийг илүү боловсронгуй болгох, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад энэ талын эрдэмтдийн санал бодол чухал болохыг онцлоод судлаач Андреас Ауэрийн цаашдын ажилд нь хүслээ.

Уулзалтын үеэр талууд ардчилал, иргэний улс төрийн талаарх хуулийн төсөл, зөвлөлдөх ардчилал ба шууд ардчилал, иргэдийн оролцооны талаар санал бодлоо солилцон ярилцлаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39214
0 эможи
keyboard_arrow_up