Хилийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

2016 оны 12 сарын 21

УИХ-ын зарим байнгын хороодын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн зохих хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан мөн Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа эхэлнэ. Хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2015 оны протоколыг соёрхон батлах тухай, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох ба уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39208
0 эможи
keyboard_arrow_up