Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсоно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Харин Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх юм. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох юм. Мөн Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээллийг сонсох аж.