Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг нийтийн албанд томилон ажиллуулж байгааг таслан зогсоох шаардлагатай

2016 оны 12 сарын 15

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.

“Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайхан нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад албан бичгийг хүргүүлсэн юм. Гэвч Д.Элдэвсайханыг уг албан тушаалд томилсон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг хууль зөрчин нийтийн албанд томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцох, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон зөрчлийг арилгуулах шаардлагатай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39071
0 эможи
keyboard_arrow_up