Ирц бүрдээгүйгээс байнгын хороод хуралдсангүй

2016 оны 12 сарын 07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 9 цагаас хуралдах байсан ч ирц бүрдээгүй тул хуралдааныг хойшиллоо.

Тус хуралдаанаар олны анхаарлыг татаж буй ипотекийн зээлийн асуудлаарх салбарын сайдыг мэдээллийг сонсохоор товлосон байв. Мөн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох байсан ч хуралдаан хойшиллоо.

Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагаас хуралдах ёстой байсан ч мөн ирц хүрээгүй тул хойшлов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38820
0 эможи
keyboard_arrow_up