УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан хандивын тоглолт хийнэ

2016 оны 11 сарын 23

УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан энэ сарын 29,30-нд 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд “Хамаг Монголчуудын халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, Тэрбээр, ӨМӨЗО-ны “Хөх хээр” хамтлагийн ахлагч М.Баясгалангийн эмчилгээний зардалд зориулж хандивын тоглолт хийхээр болсон бөгөөд “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хамаг монголчууд маань хайр энэрлийнхээ цагаан сэтгэлийг М.Баясгаланд маань өргөхийг уриалан дуудаж байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38400
0 эможи
keyboard_arrow_up