УИХ-ын дарга М.Энхболд өсвөрийн шатарчдыг хүлээн авч уулзлаа

2016 оны 11 сарын 23

ОХУ-ын Сочи хотноо энэ оны 12 дугаар сарын 02-12-нд болох Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох өсвөрийн шатарчдыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 35 орны 520 гаруй сурагч оролцох юм байна.

Манай улсаас 2016 оны Азийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат, 2016 оны Азийн аварга Мөнхдэмбэрэлийн Пагамдулам, 2016 оны Ази тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Наранболдын Содбилэгт, Зүүн өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Нямдаваагийн Энхболор, 2016 оны сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Баттулгын Тэнүүнболд нарын зэрэг 22 хүүхэд оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38394
0 эможи
keyboard_arrow_up