Г.Уянгыг намын даргаас чөлөөснийг хууль зөрчсөн гэж үзжээ
2016 оны 11 сарын 23
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
Тус намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38388
0 эможи