АН-ын бүлэг хуралдахгүй, МАН-ын бүлэг 14:00 цагаас хуралдана
2016 оны 11 сарын 21
УИХ дахь нам, эвслийн бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногт УИХ болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүүй юм байна. Учир нь, тус бүлгээс хоёр гишүүн гадаадад томилолтоор ажиллаж буй бөгөөд үлдсэн гишүүд нь албаны ажилтай байгаа аж. Харин МАН-ын бүлгийн хурал үдээс хойш 14.00 цагаас хуралдаж, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл өгч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38280
0 эможи