Санхүүгийн зохицуулах хорооны гишүүд томилогдлоо

2016 оны 11 сарын 19

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр О.Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Л.Энхтайванг улираан, Б.Батхишиг, Б.Баярдаваа нарыг шинээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Х.Бум-Эрдэнэ, Д.Ганбаяр, Д.Ганбат чөлөөллөө.

Шинээр томилогдсон гишүүдийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хүлээн авч уулзан, ажлын албаны удирдах бүрэлдэхүүнтэй танилцуулж, ажилд нь орууллаа.Тэрээр “Хороо өмнөх жилүүдэд бүртгэл, зөвшөөрөл, хяналт шалгалтын асуудалд түлхүү анхаарч ирсэн. Энэ оноос санхүүгийн салбарыг бодлогоор зохицуулах чиглэлд тууштай ажиллах зарчмыг баримтлана” гэдгийг онцлон дурдаж, гишүүдэд ажлын амжилт хүслээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38254
0 эможи
keyboard_arrow_up