СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг сайн ажиллахыг захив

2016 оны 11 сарын 18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хороо нь орон тооны, орон тооны бус нийт долоон гишүүнтэй. Тэдний бүрэн эрхийн хугацаа таван жил. Орон тооны бус гишүүн болох Л.Энхтайваны бүрэн эрхийн хугацаа дууссан тул улируулан томилж, бусад гишүүдийг нь чөлөөлөхийг дэмжсэн.

Орон тооны гишүүнээр О.Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Л.Энхтайван, Б.Батхишиг, Б.Баярдалай нарыг томилохыг дэмжсэн юм.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Эдийн засгийн хүндрэлээс гарахад Санхүүгийн зохицуулах хорооны үүрэг юу вэ” гэхэд орон тооны гишүүнд нэр дэвшигч “Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хороо бол УИХ-ын дэргэдэх байгууллага. Тиймээс Засгийн газартай   хүндрэлээс гарах хөтөлбөрт хамтарч ажиллана” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилогдож байгаа гишүүд цаашид хийх ажлаа маш сайн тайлагнах ёстой. Санхүүгийн менежментийг сайжруулах талаар та бүхэн юу бодож явдаг вэ. Үүнд чиглэсэн ажил хиймээр байна. Та бүхэн ажлаа тайлагнахдаа ерөнхий зүйл ярьдаг. Ажлын хийдэл үүсдэг. Үүнд анхаармаар байна” гэлээ.

Ийн гишүүд асуулт тодруулга авсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг олонхийн саналаар дэмжсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38226
0 эможи
keyboard_arrow_up