УИХ-ын гишүүн Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ

2016 оны 11 сарын 11

Өнөөдөр /2016-11-11/ 15 цагт төрийн ордны В танхимд УИХ гишүүн С.Жавхлан  Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд өөрийн  байр сууриа илэрхийллээ.

С.Жавхлан "Түмэн олонд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой учир нь үл мэдэгдэх төөрөгдөл их үүслээ. Үүнд хариулт өгөх үүднээс нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, нэг байшинд уулзаж ярьж чаддаггүй юм бол Үндэсний телевизээр ярилцлаганд орооч гэсэн юм. Ингээд саналаа “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичгээр хүргүүлсэн. Үүний хариуд зөвшилцөөд цагаа тохирох хэмжээнд явж байтал МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь Монголын мэдээ телевизийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсан байна.

Эрдэнэттэй холбоотой асуудлаар телевизүүдтэй хаалтын гэрээ хийсэн байна гэж хардаж байна. 

Миний хийх нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг нь энэ сарын 18-ны 21:00 цаг. ММ сувгийн нээлттэй хэлэлцүүлгийн цаг гэж байдаг. Энэ бол Монголын ард түмэн зөв зүйтэй мэдээлэл авах хамгийн боломжтой цаг байгаа юм. Тиймээс би энэ цагийг сонгосон. 

Хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хамгийн их нэр нь холбогдоод байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байна.

Мөн УИХ-ынн дарга М.Энхболдод урилга хүргүүлнэ.Энэ байшинд хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон нийтийн телевизээрээ сайхан ярилцах хэрэгтэй.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрдэнэттэй холбоотой асуудлаар хамгийн их ярьж байгаа Ц.Нямдорж. Энэ хүн хамгийн түрүүнд үсрээд ирэх байх. Мөн 27 настай хөвүүн ч ирэх байх. Ямар эх үүсвэрээр хувьчилж авснаа ярих хэрэгтэй.

Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалыг ирээсэй гэж хүсч байна. Энэ хүн Монголд байгаа гэж сураг сонссон. Ингээд энэ сарын 18-нд 21:00 цагт болзоо тогтоож байна. Түмэн олон минь анхаарлаа сайн хандуулаасай. Энд хэн хэн ирэх нь вэ, хэн нь гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг болох нь вэ гэдгийг хараасай." хэмээсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан мөн хэлэхдээ “МҮОНРТ нь РИО-2016 олимпыг шууд дамжуулах эрхийг хагас тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэж мэдээллэж байгаа боловч энэ их мөнгө дан олимп бус хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тухайн үед төр барьж байсан засагт үйлчлэх зорилгоор хаалтын гэрээ хийсэн хэмээн хардаж байна. Учир нь МҮОНРТВ-ын захирал Ц.Оюундарь уг албан тушаалд очихоосоо өмнө АН-ын нарийн бичгийн даргын ажлыг хашиж байсан бөгөөд улс төрийн томилгоогоор уг албан тушаалд очсон нь ойлгомжтой бөгөөд нийт монголын ард иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах үүргийг умартан зөвхөн өөрийн намын эрх ашигт нийцсэн мэдээ мэдээллийг түлхүү цацаж байсан” хэмээн мэдэгдлээ.

Нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг нь оргил цагаар буюу оройн 21 цагт цацагддаг бөгөөд энэ нэвтрүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбоотой, хамааралтай бүх хүмүүсийг ирэхийн нээлттэй уриаллаа.

123
123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38023
0 эможи
keyboard_arrow_up