Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын дотоод хэргийн сайд манай улсад айлчилна
2016 оны 11 сарын 10
Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн улсуудын сайд нарын Бага хурал энэ сарын эхээр БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон билээ. Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй уулзсан байна.
Уулзалтаар харилцаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд Ражнат Сингхийг 2017 онд Монгол Улсад айлчлахыг Шадар сайд урилаа.
Сайд Ражнат Сингх Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн улсуудын сайд нарын хоёрдугаар Бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талаар дэмжиж, туслана гэдгээ илэрхийлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37976
0 эможи