АТГ нийт 221 мэдүүлэг шинээр хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газар энэ сарын 1-4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 452 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Одоогийн байдлаар 228 урьдчилсан мэдүүлгийн ажиллагаанд хянагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 193 нь зөрчилгүй байсан. Харин дөрвөн мэдүүлгийг буцааж, 27-г нь анхааруулсан байна. Боловсролын хүрээлэнгийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Итгэл, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Болормаа, Баянзүрх дүүргийн Төрийн банкны салбарын захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Мягмаржав нарын зэрэг 193 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.