Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Шадар Сайд У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ

2016 оны 11 сарын 04

Шинэ Дели хотноо болж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтад манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй бусад төлөөлөгчид оролцож байгаа билээ.Уулзалтын үеэр  Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди,  Шадар Сайд У.Хүрэлсүх нар уулзаж зарим асуудлын талаар ярилцжээ. Тодруулбал БНЭУ-ын ерөнхий сайд Н.Моди 2018 оны Азийн сайд нарын хурлыг Монгол Улс Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсонд баяр хүргэжээ. Мөн хоёр улсын хоорондын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж, соёл урлаг, техник технологийн салбарт илүү ач холбогдол өгч өргөжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Чуулга уулзалтад Азийн  39 орны төлөөлөгчид оролцож байгаагийн 34 нь сайдын төвшнийхөн юм. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдааны хүндэт зочны хувиар анхны илтгэлийг тавьсан бол мөн хурлыг хааж үг хэлэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37788
0 эможи
keyboard_arrow_up